ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 3 ДАХЬ ЖИЛДЭЭ

Иргэний андгай өргөх ёслолын ажиллагаа 3 дахь жилдээ сумын засаг даргын ивээл дор амжилтай зохион байгуулагдлаа. 16 нас хүрч буй 89 залуучуудын төлөөлөл оролцлоо.Уг арга хэмжээнд Сумын засаг дарга, Тамгын газрын дарга, Сургуулийн захирал, Ахмад болон залуу үеийн төлөөлөл оролцож иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандан чин сэтгэлийн үгээ хэлж баяр хүргэн иргэний үнэмлэх ,батламж дурсгалын зүйлсийн хамт гардуулан өглөө.