Сумын засаг дарга Л. Аваадорж 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. /2022 онд Улсын төсвийн 4.3 тэрбум, ОНХС-ийн 700 гаруй сая төгрөгийн ажил хийгдэнэ./
Тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж буй Аймгийн ХХААГ-ийн дарга Т. Ган-Очир, Мал үржлийн албаны дарга Б. Түмэнжаргал, ЖДҮХоршоо хариуцсан мэргэжилтэн С. Баттуяа, Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Б. Ариунсүх, ОБГ-ын мэргэжилтэн н. Мөнхдэлгэр нарын ажлын хэсэг ирж малчдад мэдээ мэдээлэл, илтгэл тайлан хүргэлээ.
Аймгийн ХХААГ-ийн Мал үржлийн албаны дарга Б. Түмэнжаргал Малын үржил селекци, малын ангилалт, ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, эрчимжсэн МАА-н талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн МЭГ-н улсын байцаагч Б. Ариунсүх Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /Малчдыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг Малын эмчийн хяналтан дор хийлгэхийг малчдад анхаарууллаа/
Аймгийн ХХААГ-ийн ЖДҮХоршоо хариуцсан мэргэжилтэн С. Баттуяа Хоршооны салбарын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн ОБГ-ын мэргэжилтэн н.Мөнхдэлгэр Хээрийн гал түймрээс сэргийлэх заавар зөвлөгөө хүргэлээ.
Аймгийн ХХААГ-ийн дарга Т. Ган-Очир 2021 онд ХХААГ-н хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мөн өнөөгийн бодлогын талаар мэдээлэл хүргэлээ.
Сумын ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Т. Цэдэвсүрэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Баяндэлгэр суманд хэрэгжүүлэх, малчдын оролцооны тухай, EMONGOLIA төслийн талаар танилцуулга хүргэлээ.
Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн н. Эрдэнэсувд Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа сэдвээр илтгэл мэдээлэл хүргэлээ.
ЗЗБУХ төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар төслийн ажилтан П. Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ.
Малчдын зөвлөгөөний үеэр Мал эмнэлгийн салбарт 1964 оноос тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байсныг төр засгаас үнэлж Б. Дуламжав -д Төрийн дээд “АЛТАНГАДАС” одонгоор шагнасныг Сумын удирдлагууд гардуулан өглөө.
Хэсгийн төлөөлөгч Б. Мөнхдорж 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн ХХААХҮЯамны сайдын “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан дээрх эрхмүүдийн шагналыг гардууллаа.
Зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг даргын жуух бичиг-ээр малчин Ш. Ганбаатар, Сумын Засаг даргын жуух бичиг-ээр Р.Бат-Эрдэнэ, Д. Төмөр, Д. Энхжаргал, Н. Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын баярын бичиг-ээр Б. Энхбаясгалан, Г. Ариунбаатар, Б. Баттулга, Тэргүүний залуу малчин О. Мөнхбат, М. Баасанжав, Ц. Энхтайван, МУ-ын МСУХ-ы 25 жилийн ойн медаль Д. Ганзориг, Л. Нямдорж, Б. Ганбат, Салбарын хүндэт тэмдэг Ц. Цэрэнханд, Д. Буянтогтох нар шагнагдлаа.
Залуу малчдын үнэмлэх гардууллаа
Зөвлөгөөний үдэш Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн албан хаагчид урлагийн тогтолтоор мэндчилгээ дэвшүүллээ. Мөн 0184 дүгээр ангийн дарга хурандаа Б. Баасансүрэн хилийн дагуу нутаглаж буй зарим малчдад хамтран ажиллаж буйд талархал дэвшүүлж Батламж, гарын бэлэг гардууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд оролцсон малчдын дунд 6 азтанг шалгарууллаа.
Дархан бадрах өргөө ХХК Дөхөм багийн малчдын төлөөлөлд гарын бэлэг, мөн 1 сугалаат бэлэг гардуулав.
Зөвлөгөөнийг дэмжиж хамтран ажилласан дараах байгууллагуудад талархал илэрхийлье.
1. Энх мэндийн элч МЭҮН, Жигүүр ундарга ХХК
Залаат шар МЭҮН, Наран соёмбо ХХК, Баян жонжин овоо хоршоо
Шинэ оточ МЭҮН
Агардүншиг МЭҮН, Дархан бадрах өргөө ХХК
Сүргийн оточ МЭҮН, Хонгор дэлгүүр
Оргих цагаан булаг ХХК, Баатар өргөө ЗГХБХН
Continue Reading