

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Сум хөгжүүлэх сан нь 2021 оны 11 дүгээр сарын 25 ны өдрийн байдлаар 33 зээлдэгчийн 200 779 561 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 2013-2016 оны 10 зээлдэгчийн 74.1 сая төгрөг, 2019 оны 2 зээлдэгчийн 9.3 сая төгрөг нийт 12 зээлдэгчийн 83.4 сая төгрөгийн зээлийн хугацаа хэтэрч Аймгийн шүүхэд шилжүүлээд байна. Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэл болгон өөрчлөх журмын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан төсөл сонгон шалгаруулах болон зээл олгох үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 09 ний өдрөөр тасалбар болгон түр зогсоосон.