
Монгол улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын засаг даргын уриалгыг дэмжиж Баяндэлгэр сумын Дөхөм багийн Монгол улсын хошой аварга малчин Сумъяагийн Өлзийбаатар, Монгол улсын аварга малчин Төмөрийн Гансүх нар сумын онцгой комисст тус бүр 50 хонь, 1 сая төгрөгийн хандив өргөлөө. Танай гэр бүл, үр хүүхдэд аз жаргал сайн сайхныг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.