
2022 онд Сумын ИТХ-ын байгууллага нь ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, ИТХ-ын 2 ажилтантай. ИТХ-ын зөвлөл, ИТХ-ын 27 төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдаж нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүссэн түүхтэй.
Сумын ИТХ нь 1992 оны 09 дүгээр сарын 18 нд байгуулагдаж ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Содномын Буд сонгогдон 2 жил, Дашнямын Гэрэлбадрах 2 жил тус тус ажиллаж байжээ.
Мөн ИТХ-ын ажлын алба нь жилийн ажлын төлөвлөгөөгөө гарган ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаараа хэлэлцүүлж биелэлт үр дүнг нь гаргаж ажилласаар ирлээ. ИТХ-ын 27 төлөөлөгчтэй.
Сумын ИТХ-ын байгууллага нь жил бүр ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчдээс зохиосон ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлж ажилладаг.
Сумын ИТХ-нь аймагтаа ажлаараа 2012 онд 3-р байр, 2014 онд 2 дугаар байр тус тус эзлэж Аймгийн ИТХ-ын даргын хүндэт “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдаж байсан.
Манай сумын ИТХ-ын байгууллагын ажил тогтмолжиж нутгийн өөрөө удирдах ёсыг түгээн дэлгэрүүлэх их үйлсдээ үе үеийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, тэргүүлэгчид нар ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож түүнийгээ хэрэгжүүлж бүтээлч ажил болгохын төлөө ажилласаар ирсэн түүхтэй.
