Skip to content

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН АЛБАН ЁСНЫ ВЭБ ХУУДАС

Primary Menu
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Эрхэм зорилго
    • Танилцуулга
    • Алсын хараа
  • НУТГИЙН УДИРДЛАГА
    • Иргэдийн төлөөлөгчдийн хурал
    • Засаг дарга
    • Засаг даргын орлогч
    • Засаг даргын тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн
    • Зураг, дүрст мэдээ
  • Ил тод байдалFeatured posts
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Хүний нөөцийн стратеги
      • Сул орон тооны сонгон шалгаруулалт
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
      • Батлагдсан төсөв
      • Төсвийн гүйцэтгэл
      • Тендерийн шалгаруулалт, гүйцэтгэл
      • ОНХС-ийн сан, гүйцэтгэл
      • Шилэн данс
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Орон нутгийн хөгжлийн сан
    • Сум хөгжүүлэх сан
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
      • Тендер шалгаруулалт явуулах журам
      • Төлөвлөгөө
      • Тендерийн жишиг баримт бичиг
      • Тендерийн урилга
      • Тендерийн үр дүн, тайлан
      • Тендерийн шалгаруулалт, гүйцэтгэл
      • Тендерт оролцогчдод тавигдах шалгуур үзүүлэлт
      • Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    • Хууль тогтоомж, дүрэм журам
    • Захирамж
    • Захирамж
    • Тушаал
    • Аймаг, сумын ИТХ-ын тогтоол
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА
    • Ерөнхий боловсролын сургууль
    • Бөмбүүлэй хүүхдийн цэцэрлэг
    • Эрүүл мэндийн төв
    • Соёлын төв
  • ӨРГӨДӨЛ ГОМДОЛ
    • Санал асуулга
      • Төслийн санал асуулга
      • Үнийн санал асуулга
  • Home
  • 2021
  • 9 сар
  • 15

Сарын мэдээ 2021

Зохиогч 2021-09-15 1 min read

  

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Засаг даргын Тамгын газрын 2021 оны  09 дүгээр сарын мэдээ

а/ Сумын ИТХ-ын чиглэлээр:

б/ Тамгын газрын төрийн удирдлагын ажлын чиглэлээр:

Тухайн сард дээд газраас  11 албан бичиг ирсний  4 нь  хариутай 3 –нь хугацаандаа, 1–нь хугацаа болоогүй байна. 

Багийн иргэдийн нийтийн хурлыг 09 дүгээр сарын 24-29-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хуралдуулж эхлээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд албан байгууллага нүүрс татан авалт хийж байна.

Хоёр: Төсөв санхүүгийн чиглэлээр: Шилэн дансанд тухай бүр болон сар, улирлаар тавигдах  мэдээллийг бүрэн   тавьж илгээлээ.   Орон нутгийн төсвийн байгууллагын санхүүгийн дэмжлэг, тусгай шилжүүлгийн  байгууллагын санхүүжилтыг хуваарийн дагуу бүрэн олгогдсон. 

 Аймгаас авах санхүүгийн дэмжлэг, төсвийн орлого төсөв төлөвлөгөөний дагуу санхүүжигдсэн.   Байгууллагын өр авлага, төсвийн гүйцэтгэлийн  мэдээг  хүлээн авч ЗГУСХС бүрэн мэдээлсэн. Статистикийн байгууллагад хүргүүлэх жилийн эцсийн болон  сар улирлын мэдээ тайланг хугацаанд нь гаргаж , цахим санд шивсэн.  

ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтын дансаар  ундны усны хөнгөлөлт, хагас жилийн мал тооллогын зардлыг  хуваарийн дагуу олгоод байна. ОНХ сангийн хөрөнгөөр санхүүжсэн ажлын ЖГҮ-ний хуваарийн дагуу бэлтгэж сангийн  яам ТА төслийн ажлын хэсэгт шалгуулав.

2021 оны төсөвт тодотгол хийж ИТХ-аар батлуулан төсвийн тогтоол, сарын хуваарийг   батлуулан санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэв .  Засаг даргын тамгын газрын төсвийн хуваарийн дагуу 8,3 сая төгрөгөөр зөөврийн 4ш комьютер худалдан авах гэрээ хийж аваад байна. Өвөлжилтийн ажлын бэлтгэл  Талын Гал ХХК –тай гэрээ хийж 23 тн нүүрс татан авсан.

                     Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд: Олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор сургалт мэдээлэл, хуралзөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна.

           Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

             ЕБСургууль: БШУсайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А\525, А\292 дугаар тушаалын  түр журмыг баримтлан хичээл сургалтыг танхимын хэлбэрт шилжүүлэн хэвийн үргэлжилж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд БШУСайдын А\88 дугаар тушаалаар батлагдсан боловсролыг нөхөн олгох сургалтын хөтөлбөрийг багш нар цахимаар судлан хэрэгжүүлж байна.   Багш, ажилтан, сурагчид  QR код уншуулан ирц бүртгэл хийгдэж байна.

“Smart Education” төслийн хүрээнд mobicom Корпорацаас  зохион явуулж буй “УХААЛАГ БОЛОВСРОЛ” сэдэвт шилдэг бүтээлийг шалгаруулах уралдааны дагуу зорилтот бүлгийн 7 сурагч бүтээлээ явуулснаас 3 сурагч шагналт байранд шалгарав. Сургуулийн орчны анги танхимд голомтын ариутгал хийгдсэн.

 Хүүхдийн цэцэрлэг: 2021-2022 оны хичээлийн жилийг 7 бүлэг 137 хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар танхимаар- 60 зайнаас- 77 хүүхэд  суралцаж байгаа.

COVID-19 цар тахалт өвчин ихсэж байгаа одоо үед нэн түрүүнд ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж түр журманд заасны дагуу мөрдөн ажиллаж байна.           

Соёлын төв: Улсын төсвийн 1.988 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах 300 хүний суудалтай шинэ соёлын төвийн барилгын ажлыг WORKMASTER ХХК гүйцэтгэхээр 2021.09.13-ны өдөр ажлаа эхлүүлээд явж байна.

Соёлын төвийн зааланд Короновируст халдварын эсрэг 3-р тунгийн сайн дурын дархлаажуулалт явагдаж байна.

Байгууллагын гадаа талбайн болон ажлын байранд тогтмол цэвэрлэгээ үйлчилгээг, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Мөнхийн аялгуу” улсын уралдааны 2-р шатанд 7 ахмадыг бэлтгэн оролцууллаа.

Байгууллагын цахим хаягт соёл урлагийн болон цаг үеийн нөхцөл байдлын мэдээ мэдээлэл, КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж зэрэг мэдээ мэдээллүүдийг тогтмол оруулан ажиллаж байна.

Тав: Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хүрээнд:

Байгаль орчин: Сумын ИТХ нь Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтын дагуу “Хог хаягдлын үйлчилгээний хураамж” тогтоох тул ИТХ-д санал оруулахаар иргэдийн дунд  “Хог хаягдлын үйлчилгээний хураамж” тогтоох санал хураалтыг цахим хэлбэрээр явуулж байна. /link:   https://forms.gle/EPYpjSKsPHdcKpZv8/

Болзошгүй хээрийн гал түймрийн эрсдлийг тодорхойлж, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх, эрсдлийн мэдээлэлд суурилсан гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сумын “Ой, хээрийн гал түймрийн эрсдлийн тойм судалгаа”-г маягтын дагуу гарган Аймгийн онцгой байдлын газарт хүргүүллээ.

Байгаль орчин аялал жуулчлалын газрын “Иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлох судалгаа”-г 20 иргэнээс цаасан хэлбэрээр авлаа.

             Хөдөө аж ахуйн чиглэлээр:     Сумын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн мэдээг 7 хоног бүрийн 1дэх өдөр аймгийн ХХААГазарт хүргүүлж байна.

            Улсын Онцгой Комиссын даргын “Түр журмыг шинэчлэн батлах тухай “ 41 дүгээр тушаалын дагуу “Хоол үйлдвэрлэл, хүнс худалдаа үйлчилгээний газруудын хоол, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр худалдаа үйлчилгээний газруудад зөвлөмж хүргүүлж, хяналт тавьж , 7 хоног бүрийн 3 дахь өдөр  аймгийн МХГ-ын хүнсний байцаагчид мэдээллийг өгч ажиллаж байна.

           СХС-ийн зээлийн эргэн төлөлт 4,3 сая төгрөг, зээлийн муу ангилалд шилжсэн 13 зээлдэгчийн 79,0 сая төгрөгийн зээлийн материалыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн.

           2020-2021 онд Улсын хөрөнгө оруулалтаар 3-р багийн Алтад, Далайн говь, 6-р багийн төв гэсэн 3 байршилд “Голден Хилл “ ХХК гүн өрмийн цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэсэн.  Тухайн 3 худгийн холбогдох материал болон эзэмшигч 3 иргэний мэдээллийг аймгийн ХХААГ-ын бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

              Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолын дагуу сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийн мэдээг аймгийн ХХААГ-т долоо хоног бүрийн 3 дахь өдөр хүргүүлж байна.Сумын аюулгүй нөөцөд 20.0 тн өвс, 30 тн тэжээлийн нөөцтэй байна.

                                 Нэгтгэсэн: ХЭЗХ-мэргэжилтэн                Ж.Долгорсүрэн

Continue Reading

Previous: ОНХС-ИЙН 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР СПОРТ ЗАЛНЫ ШАЛЫГ ЧАНАР СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧИЛЛЭЭ.
Next: Малчдын зөвлөгөөн-2022 зохион байгуулагдлаа.

Related Stories

Малчдын зөвлөгөөн-2022 зохион байгуулагдлаа.
1 min read

Малчдын зөвлөгөөн-2022 зохион байгуулагдлаа.

2022-03-07
ОНХС-ИЙН 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР СПОРТ ЗАЛНЫ ШАЛЫГ ЧАНАР СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧИЛЛЭЭ.

ОНХС-ИЙН 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР СПОРТ ЗАЛНЫ ШАЛЫГ ЧАНАР СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧИЛЛЭЭ.

2021-06-23
Онцлох мэдээ
1 min read

Онцлох мэдээ

2021-06-22
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ
Copyright © All rights reserved. | MoreNews by AF themes.