2-р багийн малчин Жалхаагийн Дагвадорж Аймгийн аварга малчин цол тэмдгээр шагнагдлаа

0
160

Ж. Дагвадорж нь эхнэр 3 хүүхэдтэй. 1991 оноос эцэг эхийн  хамт мал маллаж байгаад, 1998 онд М.Сумьяатай гэр бүл болж өрх тусгаарлан бие даан мал маллаж эхэлсэн. Мал аж ахуйн салбарт 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласнаар  2007 онд “Сумын сайн малчин” болж, 2010 оноос одоог хүртэл мал сүргээ 1000-аас  дээш толгойгоор өсгөн маллаж байна. Мал маллахын зэрэгцээ бага наснаасаа морь уях ухаанд суралцан 20 гаруй жил  хурдан морь уясан. Анх 1998 онд сумын наадамд даага түрүүлж, хязаалан айрагдуулан морь уях урам зориг маань улам нэмэгдсэн. 2018 онд “Сумын  алдарт уяач “ цол тэмдгийг хүртсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу