4-р багийн малчин Төмөрийн Гансүх Монгол улсын аварга малчин тэмдэг гардан авлаа

0
156

Төмөр овогтой Гансүх нь ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1988-1891 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багт мал малласан. 1991 оноос хувийн мал аж ахуй эрхлэн мал маллах арга ажиллагаараа нутаг усандаа тэргүүлж яваа шилдэг малчдын нэг юм. Т.Гансүх отор нүүдлийг сайн зохион байгуулж бэлчээрийг зөв зохистой ашиглаж хэвшсэн, мал эмнэлгийн ажил үйлчилгээнд мал сүргээ бүрэн хамруулж, малын онд оролт ноолуурын гарц чанарт анхаарч малладаг манай шилдэг малчин.

      Т.Гансүх 1988 оноос хойш Баяндэлгэр улаан ямаа маллаж жил бүрийн хавар намрын үржлийн мал шилж сонгох, ангийн им хийж, ээмэгжүүлэн баталгаажуулах үржлийн ямаанд ангилалт хийх зэрэг ажилд идэвхитэй сайн хамрагддаг залуу малчин юм. Малчин Т.Гансүх ямааны ноолуур сүүлийн жилүүдэд шинжилгээнд явуулсан ноолуурын дээжийн шинжилгээгээр хамгийн нарийн микронтой гарсан нь энэ малчны маань олон жилийн ажил хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. Энэ малчин нарийн ноолууртай үржлийн ухна сонгон бойжуулах, ашиглах, худалдан борлуулах ажлыг сууриас шилж сонгон явуулдаг.

         Т.Гансүх Баяндэлгэр улаан, үүлдрийн ямааны нарийн ноолууртай Жирэм удмын ямаа малладаг. Энэ малчны сууриас нарийн ноолууртай эм ямаа шилж сонгон үржилд ашиглан мөн нарийн ноолууртай охин борлонг өсгөн бойжуулдаг.

      Малчин Т.Гансүх нь мал сүргээ онд мэнд оруулж хавар, намар тарга хүч сайн авахуулахаар сүүлийн жилүүдэд малын хорогдол гаргаагүй манай шилдэг залуугийн нэг юм. Энэ ажлын амжилтаараа бусдыг хошуучлан 2006 онд сумандаа Мянгат малчин, 2011 онд “Сумын сайн малчин” 2014 онд “Аймгийн сайн малчин” болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу