
2020.04.02-03 өдрүүдэд хорио цээрийн үеийн цэвэрлэгээний 7 хоног аянд Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид сумын ӨГӨӨМӨР гудамжийг хариуцан гаднах цэвэрлэгээнд гарах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Мөн нийтийн эзэмшлийн хувиарлагдсан талбай болох ЗДТГ-ын ажлын байр, ногоон байгууламж, хаус хорооллын хашаа, Оргодолын зүүн жалганы хогыг ажилчид цэвэрлэж хүлээлгэн өглөө.
Өгөөмөр гудамжны 10 эгнээнд хуваарилж, хариуцсан эгнээнийхээ айл бүрийг цэвэрлэгээнд гаргаж, эзэнгүй өрх айлуудад мэдээллийг хүргэж 127 өрх айлын 120 өрх өөрсдөө, 7 эзгүй айлыг ажилчид өөрсдөө иргэнийхээ ухамсараар цэвэрлэж, байгаль орчныхоо эрүүл ахуйд хувь нэмрээ орууллаа. Цэвэрлэгээнд айл өрхүүд идэвхтэй оролцож байлаа.Цаашид айл өрх бүр ил задгай хог, угаадас усаа асгаж хаяхгүй байх, цэвэрлэгээнд айл өрх бүр хамрагдаж байхыг анхааруулъя.