
Аймгийн Засаг даргын шийдвэрээр БНХАУ болон ӨМӨЗО-ны ШИЛИЙН ГОЛ аймагт 2000 хонь хандивлах санаачлагыг дэмжиж БАЯНДЭЛГЭР сумын Засаг даргын тамгын газар, сумын малчдаас 303 хонь хандивлаж батламжийг аймгийн Засаг даргад гардуулж өглөө. Хандив өгсөн малчиддаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
